
Ухаан алдаж хөдөөгийн эмнэлэгт хүргэгдсэн 16 настай охин долоон сартай жирэмсэн нь тогтоолддог бөгөөд гэр бүлийнхэн нь энэ нууцыг хэн нэгэнд хэлэлгүй нуун дарагдуулж иржээ. Эмнэлэгт шинээр томилогдон ирсэн залуу эмч эх, урагт хоёуланд нь тулгарсан амь насны аюулыг даван туулж, тэднийг аврахаар зүтгэнэ. Бодит явдлаас сэдэвлэсэн, өсвөр насны хариуцлага, гэр бүлийн сэдвийг хөндсөн сэтгэл хөдөлгөм драм.